Ард Санхүүгийн Нэгдэл нь Global Banking & Finance Review сэтгүүлээс Шилдэг банк бус санхүүгийн байгууллага ангиллын 2022 оны Монголын шилдэг Санхүүгийн Нэгдлээр шалгарлаа. Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилготой Ард Санхүүгийн Нэгдэл нь өдгөө 61,000 хувьцаа эзэмшигч, 1.3 сая харилцагчтайгаар Ард Аппаараа дамжуулан санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлдэг. https://ardholdings.com/mn/gbfr2022awards/

GBFR awards: https://www.globalbankingandfinance.com/global-banking-finance-awards-2022-award-winners/

МХБ-ийн компанийн засаглалын кодексийн үнэлгээний талйанд II байр эзлэв

Дэлгэрэнгүйг: https://mse.mn/mn/news/10302



Ардын ажиллагсдын хүүхэд бүрт 10 AARD хувьцааг олгов


Аяны хүрээнд Ард Санхүүгийн Нэгдэл, түүний охин компаниуд болон нийт хөрөнгө оруулалттай компаниудын нийт ажиллагсдынхаа хүүхэд бүрт 10 ширхэг Ард Санхүүгийн Нэгдлийн (MSE: AARD) хувьцааг олголоо. Үүнд, ТэнГэрЛиг Медиа Групп, Монгол Шуудан, Грэйп Сити, МОСТ Финтек зэрэг 23 компанийн ажиллагсдын 1,309 хүүхэд багтах бөгөөд нийт 13,090 хувьцаа олгов.  Дэлгэрэнгүйг эндээс
Ардын хувьцаа эзэмшигч хүүхэд болон хувьцаа эзэмшигчийн хүүхэд бүрт 5 AARD хувьцааг олгохоор болов

Ард Санхүүгийн Нэгдлээс нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын ирээдүй болсон 0-18 насны хүүхэд бүрт 77 АрдКойн, Ард болон хамааралтай компанийн нийт 1,309 хүүхдэд 10 ширхэг AARD олгоод байгаа бол энэ удаад нийт AARD эзэмшигчдийн хүүхдүүд болон хувьцаа эзэмшигч хүүхдүүддээ тус бүр 5 ширхэг хувьцаа олгохоор шийдвэрлэв. 



АрдКидс Онцгойгоос онцгой бэлгээ задлав


#БидИлүүБайжЧадна аяны хүрээнд АрдКидс Аппаа идэвхтэй ашигладаг хүүхэд бүрт 2023 оны 2 сарын 28-ны өдрийг дуустал Urgoo Cinema-гаар үйлчлүүлэх ₮5,000 эрхийн бичгийг бэлэглэхээр болов.

 

Хадгаламжаа нээлгээд 500 Ардын Эрх


Aрд Санхүүгийн Нэгдэл ээлжит нэгэн бэлгээ задаллаа. 12 сарыг дуустал хадгаламж нээлгэсэн хүн бүрт 500 Ардын Эрх бэлэглэхээр болов.

Ирээдүйн Эзэд - Хүүхдийн хадгаламжийн бүтээгдэхүүн танилцуулагдлаа!

Шинээр хадгаламж үүсгэсэн эхний 500 хүүхдэд 1,000 ARDX бэлэглэх онцгой урамшууллаас бүү хоцроорой.

Ардын салбаруудаар үйлчлүүлээд Эзэгтэй Ургамлын Тос бэлгэнд аваарай!

12 сарын 10-наас 12 сарын 31-нийг дуустал Ардын салбаруудаас 100,000 төгрөгөөс дээш дүнгээр Тэтгэврийн хуримтлал, Хадгаламж, Итгэлцлийн данс нээлгэж, орлого нэмсэн харилцагч бүрт Эзэгтэй ургамлын тос бэлэглэхээр болов. Дэлгэрэнгүйг эндээс

Баталгаажуулалт, Найзаа уриад 300 АрдКойн


2022 оныг дуустал АрдКойноо цуглуулах онцгой боломж нээгдлээ! Ард Аппаа суулгаж бүртгүүлээд:
✔️ Баталгаажуулалтаа 100 хувь хийгээд 300 ARDX
✔️ Найзаа урих бүрт 300 ARDX


idax биржийн MNT хослолуудын арилжааны шимтгэл 0 хувь


idax бирж Монголын зах зээл дээр ХАМГИЙН их эрэлттэй арилжаалагддаг койн болон токенуудыг ОГТ ШИМТГЭЛГҮЙГЭЭР арилжаалах боломжийг харилцагч Та бүхэндээ олгож байна. Дэлгэрэнгүйг эндээс
Хөрөнгийн зах зээлийн 7 хоног

Эрхэм та Хөрөнгийн зах зээлийн 7 хоног нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирж, хөрөнгө оруулалтын талаар бүхий л мэдээллийг авч, үнэ төлбөргүй сургалтуудад хамрагдаарай.

Хэзээ: 12 сарын 12-ноос 16-ны өдрүүдэд 09:00-20:00 цагийн хооронд
Хаана: Сэнтрал Тауэрын 1 давхарт байрлах Ардын салбарт


Хуримтлалын 7 хоног

Эрхэм та Хуримтлалын 7 хоног нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирж, санхүүгийн талаарх бүхий л мэдээллийг нэг дороос авч, үнэ төлбөргүй сургалтуудад хамрагдаарай.

Хэзээ: 12 сарын 19-23-ны өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд
Хаана: Сэнтрал Тауэрын 1 давхарт байрлах Ардын салбарт


Үл хөдлөх хөрөнгө эзэмших боломж

Ард Санхүүгийн Нэгдэл хувьцаа эзэмшигчдэдээ үл хөдлөх хөрөнгийг хэсэгчлэн эзэмших боломжийг нээлээ. Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох зорилгын хүрээнд банк, санхүү, хөрөнгийн зах зээлд хувьсгал хийж, олон нийтэд баялагтаа эзэн байх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.