Өдгөө 27 настай дуучин Ariana Grande цомхон хуримлажээ. Мөн өчигдөр хруимын зургуудаа өөрийн фэйсбүүк болон инстаграм хуудсаараа дамжуулан нийтэд ил болгосон байна.

Түүний хэвлэлийн төлөөлөгч “People” сэтгүүлд мэдээлэл өгөхдөө “Хуримын ёслолд хоёр талын гэр бүлээс 20 гаруй гишүүн ирсэн. Тэд үнэхээр аз жаргалтай байсан" гэжээ.

Оддын мэдээллийг олонд зарладаг TMZ сайт хуримын ёслол Ariana-гийн Калифорни мужийн Монтесито хошуун дахь байшинд болж өнгөрсөн тухай мэдээлсэн юм. Түүнийг нөхөртэйгөө анх  хэрхэн танилцсан нь одоог хүртэл нууц байдаг хэдий ч өнгөрсөн оны тавдугаар сард дуучин Justin Bieber-тэй хамтран дуулсан “Stuck with U” дууны клипэн дээр харилцаагаа албан ёсоор зарлаж байсан юм.