НЬЮ-ЙОРК. /Mirror/. Америкийн дуучин Ариана Гранде эрүүл мэндийн асуудалтай буйн улмаас “Sweetener” айлчлан тоглолтоо цуцалж магадгүй байгаагаа “Инстаграм” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Шарлотсвилле хотод хийсэн тоглолтын дараа бие нь тавгүй байсан тухайгаа дуучин бүсгүй өмнө нь шүтэн бишрэгчиддээ мэдэгджээ. 

“Толгой өвдөхөөс гадна хоолой илүү хүчтэй өвдөх боллоо. Дуу хоолой хэвийн байгаа хэдий ч тоглолтын үеэр амьсгал хүндэрч, амьсгалахад өвдөх боллоо. Би эмчээс зөвлөгөө авч байгаа бөгөөд удахгүй бүх зүйл хэвийн болно гэж найдаж байна” хэмээн А.Гранде тэмдэглэсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг