Санаа бага зовнидог хүмүүс илүү бүтээмжтэй амьдардаг

Судалгаагаар хүмүүсийн санаа зовнидог зүйлүүдийн 90 хүртэлх хувь нь огт тохиолддоггүй гэх дүгнэлтэд хүрчээ. 

Тодруулбал Корнеллийн их сургуулийн хийсэн нэгэн судалгаанд хамрагдсан хүмүүсийн санаа зовнидог зүйлээс 85 хувь нь огт болоогүй аж. Мөн болж өнгөрсөн 15 хувь буюу тулгарсан асуудлын 80 орчим хувийг төсөөлснөөсөө хялбараар даван туулж, үнэ цэнэтэй сургамж авсан гэж хариулсан байдаг. 

Тэгэхээр хүмүүсийн санаа зовниж байгаа зүйлсийн 97 хувь нь үнэндээ санаа зовох ямар ч шаардлагагүй болохыг онцолжээ.  

Түүнчлэн Пенн мужийн их сургуулийн судлаачид хэт их санаа зовдог хүмүүс ерөнхийдөө бага санаа зовнидог хүмүүсээс илүү үр дүн муутай, ажлын бүтээмж багатай байдаг гэжээ. 

Гэхдээ энэ нь огт санаа зовнихгүй бай гэсэн үг биш. Харин санаа зовнилыг удирдаж сурах, сэтгэл зүйн тэнцвэртэй хандлагаа хөгжүүлэх нь чухал болохыг сануулж буй.

Санаа зовнил нь зуршил болон үлддэг учраас даамжруулахгүйн тулд дараах аргуудыг туршаад үзээрэй. 

Өдөр бүр тодорхой цагийг “санаа зовох цаг” гэж тусгаарлах

✔ Амьсгалын дасгал эсвэл бясалгал хийх замаар тухайн цагтаа анхаарлаа төвлөрүүлэх

✔ Сөрөг бодлуудаа бичиж, бодит эсрэг нотолгоог хайж олох

✔ Хяналтандаа авч болох жижиг, тодорхой алхмуудыг хийхэд төвлөрөх

Эдгээр үйлдлийг хийж дадсанаар таны түгшүүр багасаж,  илүү амар тайван, бүтээлч байдал руу хөтлөх болно. 



Эх сурвалж: Psychology Today

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.