Эсийн түвшинд залуужуулах эмчилгээг Монголд анх удаа “Dr.Chingun’s Longevity & Aesthetic Clinic” нэвтрүүллээ

Peak.mn
05 сарын 20, 2026

Орчин үеийн анагаах ухаан хөгшрөлтийг зөвхөн эмийн аргаар бус эсийн түвшинд удирдах боломжийг нээсэн. 

“Longevity” буюу урт наслах, залуужуулах энэхүү дэвшилтэт эмчилгээг "Dr.Chingun’s Longevity & Aesthetic Clinic" албан ёсоор Монголдоо нэвтрүүллээ.


“Dr.Chingun’s Clinic” нь гоо сайхан, мэс засал, оношилгоо, эмчилгээний чиглэлээр 10 гаруй жилийн турш үйл ажиллагаа явуулж буй туршлагатай эмнэлэг билээ. Тэгвэл тус хамт олон өнгөрсөн сарын 17-нд “Dr.Chingun’s Longevity & Aesthetic Clinic” хэмээх шинэ салбараа нээж, оношилгоо, эмчилгээгээ өргөжүүлж буйгаа зарласан байна. 

“Longevity” эмчилгээ нь хүний биеийн эсийн цахилгаан станц гэгддэг митохондрийн үйл ажиллагааг дэмждэг. 

Насжилт нэмэгдэхийн хэрээр эсийн энерги буурч, ядрах, төвлөрөл буурах, хөгшрөлтийн шинж тэмдэг нэмэгддэг тул энэхүү эмчилгээ нь эсийн нөхөн төлжилт, бодисын солилцоог дэмжих замаар биеийг дотроос нь сэргээх зорилготой аж.

“Longevity” эмчилгээний хүрээнд:

• Cell Renewal Program

Эсийн түвшний нөхөн сэргэлтийг дэмжиж, ядаргаа, стрессийг бууруулан биеийн дотоод тэнцвэрийг сэргээх дунд шатны хөтөлбөр

• Biorejuvenation Program

Арьс болон биеийн гүн нөхөн төлжилтийг идэвхжүүлж, хөгшрөлтийн эсрэг илүү мэдэгдэхүйц өөрчлөлт өгөх хөтөлбөр

• Longevity Signature Program

Дээд түвшний цогц залуужуулалт буюу бие, оюун, эсийн түвшинд иж бүрэн өөрчлөлт хийх VIP хөтөлбөр 

“Dr.Chingun’s Longevity & Aesthetic Clinic”-ийн хамт олон таны биеийн физиологи, амьдралын хэв маяг, өдөр тутмын дадалд үндэслэн шинжлэх ухаанд суурилан эрүүл, урт, чанартай амьдрах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. 

Холбоотой сэдвүүд

эмнэлэг эрүүлмэнд эс

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.