Шведийн 100 метрийн гүйлтийн тамирчин Паскал Манчини олон нийтийн сүлжээгээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан утгатай пост бичсэнээсээ болж Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ хасуулжээ.

Шведийн тамирчдын төв хорооноос гаргасан мэдэгдэлд 29 настай гүйлтийн тамирчин Манчинигийн олон нийтийн сүлжээгээр цацсан мэдээллийг нягтлан шалгах бөгөөд тодорхой шийд гартал олон улсын тэмцээнд тэмцээнд Швед улсыг төлөөлөн оролцох эрхийг нь хассан гэсэн байна. Манчинигийн хувьд 2012 онд допингийн шинжилгээ өгөхөөс татгалзсанаасаа болж тэмцээн уралдаанд оролцох эрхээ 2 жилээр хасуулж байсан билээ.

Өнгөрсөн 7 дугаар сард Манчини 100 метр замыг 10.43 секундэд туулж, өөрийгөө бэлтгэл сайтай байгаа гэдгийг харуулаад байсан. Гэсэн ч өөрийн хайхрамжгүй зангаас болж Герман улсын Берлин хотод зохион байгуулагдах Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй болж байна. Европын аварга шалгаруулах тэмцээн 8 дугаар сарын 2 – ны өдрөөс 12 – ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд 4500 гаруй тамирчид спортын 7 төрлөөр өрсөлдөх юм.



Эх сурвалж: SPS