Тус улсын Засгийн газраас 1955 оны буюу 60 гаруй жилийн өмнөх хуулийг хүчингүй болгосноо мэдэгдлээ. Энэ талаар тэл лхагва гарагт мэдэгдсэн юм. Хуулийг хүчингүй болгосноор эмэгтэйчүүд согтууруулах ундаа худалддаг газар ажиллах эрхтэй боллоо. Шри Ланкын эмэгтэйчүүд эл шийдвэрийг баяртайгаар угтан авснаа олон нийтийн сүлжээгээр илэрхийлсэн байна. 

Үүнээс өмнө эмэгтэйчүүд архи согтууруулах ундаа зардаг газар ажиллахдаа, мөн энэ төрлийн бүтээгдэхүүн хэрэглэхдээ улсын коммиссараас зөвшөөрөл авдаг байжээ. Олон хүн дэмжиж байгаа ч хажуугаар нь эмэгтэйчүүд архинд донтох вий гэж эмээсэн хүн ч аар саар байгаа аж. Шри Ланкын соёл уламжлалаас болоод эмэгтэйчүүд нь архи, согтууруулах ундаа уухыг төдийлэн дэмждэггүй. 

Гэсэн хэдий ч 2016 онд тус улсын Ерөнхийлөгч Майтрипала Сирисена эмэгтэйчүүдийн дундах архины хэрэглээ сүүлийн жилүүдэд нэмэгдсэнийг хэлсэн. Тэрбээр архины эсрэг хөдөлгөөн, санал санаачилгаараа алдартай нэгэн билээ.