Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд өчигдөр буюу хоёрдугаар сарын 08-нд шинэ коронавирусийн сэжигтэй нэг хүнийг тусгаарласан. Уг хүн нэгдүгээр сарын 30-нд Шилийн гол аймгаас Эрээн-Замын-Үүд боомтоор дайрч ирсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тухайн хүний биеийн байдал өнөөдөр сайжирсан бөгөөд сорьцын шинилгээг нь ХӨСҮТ рүү ирүүлсэн, шинжилгээний хариу гараагүй байгаа аж.

Сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор урьдчилан сэргийлэх зорилгоор Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг дарга захирамж гаргаж, Арвайхээр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрөлжсөн зах, томоохон худалдаа үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 09-ны өдөр түр зогсоожээ.


Тус захирамжийг хүргэж байна.