Мэргэжлийн сүмогийн Их аварга, Асашёорюү Д.Дагвадорж Японы ABEMA онлайн телевизээс зохион байгуулсан реалити барилдаанд оролцож ялсан билээ. Тэрбээр энэ шоунд оролцоод 4 сарын дараа дахин нэгэн реалити шоуны урилгыг хүлээн авсан байна. 

Казакстаны "Kazakh" телевизээс зохион байгуулах уг шоуны нэр нь "The Nomads". Оролцогчид нь тулааны спортын алдартнууд аж. Тухайлбал 2004 оны олимпийн аварга, ОХУ-ын боксын тамирчин Гайдарбек Гайдарбеков, Олимпийн хошой аварга, ДАШТ-ий 3 удаагийн аварга БНХАУ-ын боксчин Зоу Шимин нар оролцохоор болжээ. 

Шоу цуварлаар явагдах бөгөөд англи хэл дээр дэлхийн 118 оронд цацагдахаар юм байна. 

Аваргын хувьд ойрын үед "Шинэ Өвөрхангай" төслийг санаачилж тус нутагт олон сайхан ажлыг хийхээр төлөвлөөд байгаа юм. Нутгийн иргэдийн талархлыг хүлээгээд байгаа уг ажлынхаа дагуу тэрбээр Японд нэлээн хэдэн бизнес уулзалтыг уулзалтыг амжилттай хийгээд байгаа ажээ.