Х.Оргил
05 сарын 27, 2019
Өчигдөр Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын Нацү башё болж болж өнгөрлөө. Японы шинэ он тоолол Рейвагийн эриний анхны башёд Асанояама маэгэширагийн 8-аас эрэмбэлэгдсэн Асанояама хэмээх 25 настай залуу сүмоч түрүүлсэн юм.
Нацү башёгийн 15 дахь өдрийн барилдааныг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирж үзэн, түрүүлсэн бөхөд АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг гардуулан гээд онцлох үйл явдал олон тохиов.
Энэ удаагийн башёд Их аварга Хакүхо гэмтлийн улмаас өнжсөн билээ. Тэрбээр өнгөрөгч гуравдугаар сарын тэмцээний сүүлийн өдөр аварга Какүрюү М.Анандтай барилдахдаа баруун гарын булчингаа гэмтээсэн тул өнжих шийдвэр гаргасан. Найдлага тавьж байсан Какүрюү М.Ананд Гойэдог давж, 11 даваа, 3 унаатайгаар тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Сэкиваке Ичиножёо А.Ичинноров ч бас гэмтлийн улмаас тааруухан өндөрлүүлэв.
Монголын сүмочдоо од муутайхан барилдахад сэтгэл гонсойсон их аварга Асашёорюү Д.Дагвадорж, "Ананд жаахан хийморьтой үзмээр байна шүү! Түрүүлэх боломж 100 хувь байсан! Маягашира зиндаа чанар муудсан байна шүү! Түрүүлээд Трампд Монгол эр хүний золбоотой бахтай сайхныг харуулах байсан юм! Тэр Ичкоогийн байж байгааг! Сүх далайтал үхэр амар гэдэг шиг үнэн амар нэг хүн байна аа! Жаахан сэргэ л дээ!!! Жавхаатай үз л дээ!!! Бөхийн боорцог шиг цацаа л явчих л даа!!!" хэмээн бичсэн байна.
Сэтгэгдэл бичих (7)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.