Дугуйн спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тажикистаны нийслэл Душанбе хотноо өнөөдөр багийн цуваа гараатай уралдаанаар эхэллээ.Тэгвэл уг уралдаанаас манай дугуйчид мөнгөн медаль хүртлээ. 

Тэмцээнд Ирак, Энэтхэг, Индонези, Иран, Узбекистан, Монгол, Казахстан гэсэн долоон баг оролцсоноос Казахстан түрүүлсэн байна.

Монголын дугуйн холбооны дэргэдэх шигшээ багийг төлөөлж ОУХМ С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал нар уралдсан юм. 

Манай тамирчин “Бээжин 1990” Азийн наадамд мөнгөн медаль хүртсэнээс хойш тивийн тэмцээнээс багийн төрөлд мөнгөн медаль аваагүй байсан юм.