АШУҮИС-ийн төгсөлтийн өмнөх сургалтын 3 хөтөлбөр дэлхийн боловсролын стандартыг хангаж, олон улсын магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ хүлээн авчээ.

Тухайлбал, АШУҮИС-ийн “Хүний их эмч”, “Сувилагч”, “Нийгмийн эрүүл мэнд судлаач” бэлтгэх сургалтын хөтөлбөрүүд ASIIN, APHEA (Agency for Public  Health Education Accreditation) байгууллагаар амжилттай магадлан итгэмжлэгдсэн байна.

Түүнчлэн ASIIN (Accreditation Agency for Study Programs in Engineering, Informatics, Natural Sciences and Mathematics) байгууллагын  хурлаар “Хүний их эмч” бэлтгэх сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн хугацааг сунгалаа.

Цаашид “Шүдний их эмч”, “Эм зүйч” бэлтгэх бакалаврын сургалтын хөтөлбөр, “Анагаах ухаан” магистрын цахим хөтөлбөрүүдийг ACQUIN (Accreditation, Certification and Quality Assurance Institute) байгууллагаар магадлан итгэмжлүүлэхээр ажиллаж байна.