Х.Оргил
12 сарын 19, 2019
Хөвсгөл аймгийн иргэд болон иргэний хөдөлгөөнүүд нэгдэн “Аспайр майнинг”-ийн үйл ажиллагааг эсэргүүцэж аймгийнхаа ИТХ-ын дарга, Засаг даргадаа шаардлага хүргүүлжээ.
Уг албан шаардлагад "Аспайр майнинг" компанийн авто замын төслүүдийг нэн даруй цуцлахыг шаардсан байна. Хэрэв уул уурхайн зам ашиглалтад орвол фосфорит, нүүрс, зэс молибдени гээд 30 орчим уурхайн лиценз ажиллагаанд орж уурхайн бүс нутаг болж байгаль, экологи сүйрэх аюултайг ч дурдсан байна.
Мөн БОАЖЯам холбогдох газраас байгаль орчны стратегийн үнэлгээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гарч батлагдаагүй байхад шийдвэр гаргасан гэдгийг ч дурджээ. Шаардлагыг нэн даруй биелүүлэхгүй бол ард иргэдээс сонгогдсон төлөөлөгчдийг сонгуулиас нь өмнө нийтэд таниулан зарлах, эргүүлэн татах, НҮБ-н болон Олон улсын байгаль хамгаалах төслийнхөнд асуудал хүргүүлэх, Шүүх, Авлигатай тэмцэх газарт гомдол гаргах, ард иргэдийг өргөн хамруулсан уулзалт, хэлэлцүүлэг, цуглаан, жагсаал хийх болно гэдгийг анхааруулна гэдгээ ч илэрхийлсэн байна.
ШААРДЛАГА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Л.ТӨМӨРБААТАР, ЗАСАГ ДАРГА Л.ГАНБОЛД ТАНАА
Дэлхийн байгаль экологийн өв бүхий онцгой бүс нутаг, цэвэр усны эх ундрага, 5 их мөрний эх, Монгол улсын аялал жуулчлалын тулгуур төв, хөдөө аж ахуйн үржил шимт нутаг, бидний төрж өссөн эх нутаг Хөвсгөл аймгийн иргэдийг төлөөлөн ажиллахаар сонгогдож гарч ирсэн Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөглөгчид, олонхи МАН-н бүлэг, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Төмөрбаатар, Засаг дарга Л.Ганболд та бүгдийг уул уурхайн компани, харийнхны захиалгаар 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хурлаараа баталсан Хөвсгөл аймгийн авто замын сүлжээг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хавсралтаар оруулсан Могойн гол-Эрдэнэтийн 560 км уул уурхайн хүнд даацын авто зам, Цэцэрлэг-Могойн гол чиглэлийн 24 км авто зам гэсэн заалтуудыг нэн даруй цуцлахыг шаардаж байгааг үүгээр мэдэгдье.
Цуцлах шалтгааныг дурдсугай. Үүнд:
1. Хөвсгөл аймгийн хөгжлийн төлөвлөгөөтэй зөрчилдөж, уул уурхайн бүс нутаг болгохыг дэмжсэн байна.
Хөвсгөл аймгийг Уул уурхайгаас ангид аялал жуулчлал, ХАА-н салбараар хөгжүүлэхээр аймаг бодлогоо тодорхойлж, аймгийн удирдлага, УИХ-д сонгогдсон гишүүд мэдэгдэж байсныг сануулъя. Уул уурхайн зам орвол Фосфорит, нүүрс, зэс молибдени гээд 30 орчим уурхайн лиценз ажиллагаанд орж уурхайн бүс нутаг болж байгаль, экологи сүйрэх аюултай.
2. Сум, орон нутгийн ард иргэдийн саналыг тусгаж, хэлэлцүүлэг зохион байгуулаагүй байна.
2018-2019 онд төмөр зам барих барилгын бэлтгэл ажлыг хангах, төмөр замын барилгын материал тээвэрлэх, нүүрс, ашигт малтмалын тээвэрлэлт хийх зорилго бүхий уг уул уурхайн хүнд даацын авто замын судалгааны ажлыг тус аймгийн Түнэл, Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг, Төмөрбулаг, Их-Уул, Тосонцэнгэл сумдын ард иргэд эсэргүүцэж, хөөж явуулсныг сануулъя. Тухай бүрийн мэдээллийг Уул уурхайгүй Хөвсгөл ТББ-н пэйж хуудаснаас авна уу. Улмаар Төмөрбулаг сумын засаг дарга хуурамч бичиг баримт үйлдсэнийг олон нийтийн сүлжээгээр илчилсэн. Төмөрбулаг сумын ард иргэдийн гарын үсэг, Төмөрбулаг сумын ИТХТ-ийн тогтоол, Бүрэнтогтох сумын засаг даргын албан тоотыг хавсаргав.
3. Холбогдох сумдаас санал, шийдвэрийг авч тусгаагүй.
Холбогдох сумд 2008 онд бүгд уул уурхайн төмөр зам, түүнтэй холбоотой бүхий л дэд бүтэц, барилгын ажлыг эсэргүүцсэн тогтоол гаргасан бөгөөд эдгээр тогтоол шийдвэрүүдтэй зөрчилдсөн.
4. БОАЖЯам холбогдох газраас байгаль орчны стратегийн үнэлгээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гарч батлагдаагүй байхад шийдвэр гаргасан.
5. Могойн гол орчмын Овоотын уурхайг тус төсөл хэрэгжих Цэцэрлэг сумын иргэд, ИТХ эсэргүүцэж үйл ажиллагааг нь зогсоох тогтоол гаргаж, төмөр замыг дайран өнгөрөх бусад сумдын ИТХ мөн эсэргүүцсэн тогтоол гаргаж, тус уурхайн байгаль орчны үнэлгээ, ТЭЗҮ батлагдаагүй, төсөл хэрэгжих боломжгүй энэ үед Могойн гол болон Овоотоос Цэцэрлэг хүртэл эдийн засгийн тооцоогүй, үндэслэлгүй 24 км авто зам тавихаар төлөвлөсөн нь холбогдох уул уурхайн компаний эрхшээлд, барьцаанд орох нөхцлийг бүрдүүлсэн.
6. Хөвсгөл аймгийн удирдлагууд шороон замаар Могойн гол ХК-аас экспортын нүүрсийг хууль бусаар ил далд хэлбэрээр тээвэрлэн борлуулж, бэлчээр нутаг, зам харгуй, гүүрийг эвдрэлд оруулж, улмаар үүнийгээ уул уурхайн хүнд даацын авто зам барих үндэслэл болгосон нь хууль бус үйлдлээ далдлах гэнэн үйлдэл болжээ.
Шаардлагыг нэн даруй биелүүлэхгүй бол ард иргэдээс сонгогдсон төлөөлөгчдийг сонгуулиас нь өмнө нийтэд таниулан зарлах, эргүүлэн татах, НҮБ-н болон Олон улсын байгаль хамгаалах төслийнхөнд асуудал хүргүүлэх, Шүүх, Авлигатай тэмцэх газарт гомдол гаргах, ард иргэдийг өргөн хамруулсан уулзалт, хэлэлцүүлэг, цуглаан, жагсаал хийх болно гэдгийг анхааруулъя.
БОСОО ХӨХ МОНГОЛ ТТБ-н ТЭРГҮҮН Г.ГАНХУЯГ
ХӨВСГӨЛ ДАЛАЙН ЭЗЭД ТББ-н ТЭРГҮҮН Б.БАЯРМАА
УУЛ УУРХАЙГҮЙ ХӨВСГӨЛ ТББ-н ТЭРГҮҮН Н.ЭНХБААТАР
Сэтгэгдэл бичих (23)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [64.119.27.94] ・ 2020.08.22 Хариулах
Сонгуулиар уул уурхайгүй аймаг гэх нь хамаагүй. Байгаль орчны үнэлгээ мөрийн хөтөлбөрөөсөө илүү чухал. Өөр яаж хөгжих юм бэ. Алсыг харж
Зочин [139.5.216.140] ・ 2020.03.02 Хариулах
Нүүрс хэрэггүй болсон цагт зам тавиад өгөөч гэж мянга гуйсан ч өгөхгүй ээ, хөгжлийг дэмжих хэрэгтэй, байгалийг ч хамгаалах хэрэгтэй, мөнгөтэй болж байж байгаль хамгаална, одоо тэртэй тэрэнгүй малын хөл, дэлхийн дулаарал нөлөөлөөд эхэлсэн өөрөөр хар
Зочин [202.9.47.18] ・ 2020.03.01 Хариулах
Улс оронд авто болон төмөр зам ямар хэрэгтэй билээ.Аялал жуулчлал болон бараа товар тээвэрлэлт,үнэ ханшийн хямдралд нөлөөлнө.Эдгээрийг барьсаны дараа юуг нь эсэргүүцэхээ бодох хэрэгтэй баймаар.
Зочин [192.82.67.9] ・ 2020.03.01 Хариулах
5 tolgoi hyvitcaa neegeed 7 jil bolj bhad odoo boltol 1 ch mungu uguugui bizde.yyl yyrhai gedeg ard olond ashiggui uym shig bgaan
Зочин [202.126.88.229] ・ 2020.03.01 Хариулах
Hezeech bolohgvi bosooch...
Зочин [103.229.122.223] ・ 2020.03.01 Хариулах
Тѳрж ѳссѳн нутагт минь аюул нүүрлээд байна. Бүгд эх нутгаа хаигаалахад нэгдэцгээе.
Зочин [66.181.161.71] ・ 2020.03.01 Хариулах
Цэцэрлэг суманд ард нийтийн санал асуулга нэртэй үйл ажиллагаа явуулсан...одоо ч уул уурхайн компанитай хуйвалдаж боломж олгосоор байгаа ...Цэцэрлэг сумын удирдлагуудыг өрөвдөж л сууна ...
Зочин [66.181.160.119] ・ 2020.03.01 Хариулах
монголынхоо зүрхийг тийм ч амархан ухуулахгүй шүү 20 онд сонголтоо л зөв хийчих шуналтнуудыг зайлуулцгаая бидний гарт сонголт байна өөрсдөө нутгаа аврана
Зочин [66.181.176.129] ・ 2020.03.01 Хариулах
Дэмжиж байна. Хятадын авах авахгүй нүүрсний төлөө амьдрах орчноо өгөхгүй байх эрх нутгийн хүн амд Үндсэн хуулиар баталгаажсан буй. Дэлхий нийтээр гол усыг, байгалийг онгоноор хадгалах гэж байхад австрали ухагчид манай баялгийг хятад руу гаргаж баяжихыг нутгийн удирдлагууд зөвшөөрөх эрхгүй. Хаахгүй бол дахиж бүү сонго.
Зочин [66.181.176.129] ・ 2020.03.01 Хариулах
Австрали ухагчид өөрийн нутгаа баллаад хөөгдөөд одоо бусдын нутгийг ухаад байна. Хаана хөгжил хараад байна? Нүүрсний зам хөгжил үү? УБ-ын яжиг жажиг цамхагууд хөгжил үү? Хөгжил гэдгийн утгыг мэдэж байж ухагчдын тархи угаалтыг давтаарай
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай
Холбоотой мэдээ
Санхүүгийн боловсрол
Нинжа нартай андуурагддаг хариуцлагатай бичил уурхайчид
Цэдэнбалын Цэрэндолгор ・ 11 сарын 05, 2019
Санхүүгийн боловсрол
"Дисковер Монголиа 2020 "Сэргэлтийн шийдэл” сэдвийн дор зохион байгуулагдана
Х.Оргил ・ 10 сарын 19, 2020
Улс төр
Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбарын 2018 оны онцлох ажлууд
peak.mn ・ 12 сарын 20, 2018
Нийгэм
Д.Сумъяабазар: Хүний эрүүл мэндэд анхаарал хандуулж ажиллах болно
Б.Баясгалан ・ 12 сарын 25, 2018
Санхүүгийн боловсрол
Монгол Улс хөгжлийн хурдасгуур том төслүүдээ Торонтод танилцууллаа
Х.Оргил ・ 03 сарын 05, 2019
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.