Монгол Улсаас Франц улсад суух Элчин сайд А.Баттөрийг өнөөдөр АТГ-аас саатуулсан байна.

Түүнийг өнгөрөгч арванхоёрдугаар сард гадаад улсад суугаа Элчин сайд нарын цугларалтад ирээд байхад нь хуулийн байгууллагаас хилийн хориг тавьсан юм. АТГ-аас А.Баттөрийг визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдээр дамжуулан авсан гэх хэрэгт холбогдуулан шалгагдсан билээ. Энэ талаар АТГ-аас тодруулахад саатуулсан нь үнэн, үргэлжлүүлэн хорих эсэхийг 72 цагийн дотор шийдэх болно гэв.

Тэрбээр 2017 оноос эхлэн БНФУ-д суух Элчин сайдаар томилогдсон байна.