Өчигдөр орой Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах “Капитал” банкны төв байрыг Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн битүүмжилсэн талаарх мэдээлэл гарсан билээ. 

Шалтгааныг нь УИХ-ын гишүүн Б.Ундармаа ЖДҮХС-аас их хэмжээний зээл авсантай холбоотой гэсэн юм.

Тэгвэл АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас тодруулахад "Капитал" банкийг битүүмжилсэн гэдэг нь мэдээлэл худлаа. Харин үзлэг нэгжлэг хийж,  бичиг баримтууд хураан авсан. Илүү дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй" гэлээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.