АТГ-т шалгуулж байсан шүүгч С.Төмөрбат АНУ-ын хил дээр саатуулагджээ

Х.Оргил
07 сарын 05, 2019

Авлигын хэргээр шалгуулж буй шүүгч С.Төмөрбатыг АНУ-ын хил дээр саатуулжээ.

Түүнийг Авлигын эсрэг хуулийн 7.1.8-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм.

Шүүгч С.Төмөрбат жилийн 41 сая төгрөгийн орлоготой ч, хоёр орон сууц, мөн тооны автомашин, их хэмжээний хадгаламжийн эх үүсвэр зэргээ нотолж чадаагүйн улмаас шалгуулах болсон билээ. 

Үүнээс гадна Ерөнхийлөгч ажлаас нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн нэг. Тэрбээр дээрх зарлиг гарсан өдрийн маргааш буюу өнгөрсөн сарын 27-нд Монгол Улсын хилээр гарсан байна. 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат Салхитын мөнгөний ордын лиценз хүчинтэй, эсэх нэхэмжлэлийг хэлэлцэхдээ бусдын нөлөөнд автсан, авлига авсан байх магадлалтай учраас эрхийг нь түдгэлзүүлжээ

Холбоотой сэдвүүд

шүүгч с.төмөрбат

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.