FLO кино форум өнгөрсөн долоо хоногт Энэтхэг улсад боллоо. Энэ үеэр “Амжилтын эзэн” олон улсын шагналыг “Хувьсал” продакшны бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кино хүртжээ.

Гавьяат жүжигчин У.Уранчимэг шагналаа гардаж авсан бөгөөд “Холливуд, Болливудын алдартнууд чуулсан томоохон чуулганд Монгол Улсынхаа төлөөлөл болон оролцох нь нэр төрийн хэрэг байлаа. Та бүхэндээ киноныхоо титэм үгийг дурьдан хэлмээр байна. Хүн өөрийнхөө амьдралыг өөрөө л бүтээдэг, өөр хэн ч биш...” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.