А.Өлзийдэлгэр: Бонд бол мөнгөө өсгөх эрсдэлгүй бодит боломж гэдгийг хүмүүс мэддэггүй

Уламжлалт буюу банканд мөнгө хадгалуулах арга хуучирч хөрөнгө оруулалтын шинэ хэлбэрүүдийг санхүүгийн байгууллагууд санал болгож байна.

Хадгаламжийн хүүнээс илүү өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэрэгсэл болох бондын талаар Мандал Капитал ҮЦК-ийн гүйцэтгэх захирал А.Өлзийдэлгэртэй ярилцлаа.

-Бондын талаарх хүмүүсийн ойлголт хангалтгүй байх шиг байна. Бонд гэж чухам юу вэ?

-Хүмүүс ажил хөдөлмөр хийж олсон мөнгө зүгээр хадгалаад байх биш, өсгөх нь маг чухал. Үүнийг л мөнгийг мөнгөөр олно гэж хэлдэг. 

Гол нь таны мөнгө өнөөгийгийн үнийн өсөлт буюу инфляцын түвшнээс өндөр хувиар өсөх ёстой. 

Бонд гэхээр хүмүүс “Чингис”, ”Самурай” зэрэг бондтой андуурч Засгийн газарт хөрөнгө оруулж байгаа ч гэх юм уу, өөрөөс хол зүйл мэтээр төсөөлдөг. 

Бонд бол яг үнэндээ маш энгийн бөгөөд эрсдэлгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл. Та нэг компанид мөнгө зээлүүлснийхээ хариуд тохирсон хүү, хугацаагаараа мөнгөө эргүүлж авахыг л бонд гэнэ.

Жишээ нь, MCS компани бонд гаргалаа гэж бодъё. Бондын хөрөнгө оруулагч талаас харвал та MCS-д мөнгөө зээлдүүлээд, зээлдсэнийхээ хариуд тогтмол хүү авна. Мөн бондын тохирсон хугацааны дараа үндсэн төлбөрөө эргүүлэн авах хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм.

Иймээс хадгаламжаас өндөр хүүгээс илүү хувиар хэрхэн мөнгөө өсгөх вэ гэдэг асуултад хариулт хайж байгаа хүмүүст хамгийн оновчтой хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж бондыг зөвлөдөг.

-Бондын хөрөнгө оруулалт хийх мөнгөн дүн өндөр байх ёстой юу?

-Янз бүр байж болно. Мэдээж эхний ээлжинд байгаа бүх мөнгөөрөө хөрөнгө оруулахыг санал болгохгүй. 

Гэхдээ хамгийн зохимжтой дүн нь тодорхой хэмжээний хуримтлал үүсгэсэний дараа буюу 10 сая төгрөгөөс дээш хуримтлалтай хүмүүс энэ үнийн дүнгээрээ бонд худалдаж авбал илүү зохимжтой. Ийм тохиолдолд олж байгаа хүү нь ч жинтэй, дараа нь харахад сэтгэл ханамжтай.

Видео үзэх:

-Бондод хөрөнгө оруулахын ашиг тусыг иргэдэд хялбараар тайлбарлавал..?

-Бондод хөрөнгө оруулах нь яагаад ашигтай вэ гэдгийг  тайлбарлая л даа. 

Жишээ нь, та “Голомт” банкинд хадгаламж байршуулсан бол энэ нь банкинд мөнгөө зээлдүүлж байна гэсэн үг. Мэдээж та хариуд нь хүү авдаг. 

Өнөөдөр “Голомт” банкны ам.долларын хадгаламжийн хүү жилийн 4 хувь. Харин ам.долларын бонд нь жилийн 8 хувийн хүүтэй байгаа. Та нэг байгууллагад мөнгөө зээлдүүлсэн хэр нь бондын талаар мэддэг, мэддэггүй, хөрөнгө оруулж сурсан сураагүйгээс хамаарч хоёр дахин бага хүү авч байна гэсэн үг. 

Яг одоогоор бондын зах зээл маш өндөр өгөөжийг хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа нь үнэн. Ийм өндөр өгөөжтэй тул тогтмол өгөөжтэй зүйлд хөрөнгө оруулаад үзээрэй. 

Санхүүгийн шинэ хэлбэрийг сонирхоод цаашдаа бонд болон бусад өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх хэрээр нүд нээгддэг. Мөнгөнд хандах хандлага өөрчлөгдөж, санхүүгийн боловсрол ч дээшилдэг гэдгийг олонг харилцагч нараасаа харж байна.

-Бондын хөрөнгө оруулалт хийхэд хэр төвөгтэй процесс вэ?

-Бондын хөрөнгө оруулалт хийхэд тун амархан. Үнэт цаасны компани, тухайлбал манай компанид хандаад ямар ямар бонд байна буюу ямар компаниудад, хэдэн хувийн хүүтэй мөнгө зээлүүлэх вэ гэдэг мэдээлэл авч болно. Та ямар бондод хөрөнгө оруулах шийдвэр гаргавал бид холбогдох гэрээг хийж өгнө. Та мөнгөө шилжүүлснээр жилийн 18-20 хувийн хүүтэй бонд байвал тэр хэмжээний хүүг авч, жилийн дараа үндсэн төлөлтөө авах боломжтой.

Бондын хөрөнгө оруулалт хийх бол доорх линк дээр дарна уу

https://forms.gle/zY3hHrpfV12hAjtY9

-Бондод анх удаа хөрөнгө оруулж байгаа бол заавал анхаарах ёстой зүйл гэж бий юу?

-Анх удаа бондод хөрөнгө оруулж байгаа бол үнэт цаасны компаниас зөвлөгөө авах хэрэгтэй. Энэ компани ямар үйл ажиллагаа явуулдаг, хэр зэрэг ашигтай ажилладаг, хэдий хэмжээний зээлтэй вэ, авсан мөнгөө үйл ажиллагаандаа эргэлдүүлээд буцаагаад төлөх чадамжтай юу гэх мэт асуултад хариулт авах ёстой.

Үүнд бонд гаргаж байгаа компаниуд болон тухайн бондыг хөрөнгийн зах зээл дээр дамжуулж гаргаж байгаа үнэт цаасны компаниуд мэдээлэл өгөх үүрэгтэй байдаг.

-Танай компани бондын зах зээлийн чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Манай компани компаниудад бонд гаргаж өгдөг. Тухайн компанийн бонд нь хэдий хэмжээний хүүтэй, ямар дүнтэй, ямар хугацаатай байх гэх мэтээр компаниудад бонд гаргаж өгдөг. 

Хоёрдугаарт, хөрөнгө оруулагчдад тухайн компанийнхаа бондыг танилцуулж, хөрөнгө оруулалтад нь зөвлөгөө өгнө. Тэгэхээр энэ компани эрсдэлтэй юү, ийм хэмжээний мөнгийг төлөх үү, үгүй юү гэдгийг маш сайн мэднэ. Энэ чиглэлээр хамгийн багадаа хоёр сарын турш судалгаа хийж, энэ компани бонд гаргах нь зөв юм байна гэсэн дүгнэлтэд хүрсний дараа хөрөнгө оруулагчдад тухайн бондыг санал болгодог.


Холбоотой сэдвүүд

бонд мандал

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.