Авокадо жимс үү, хүнсний ногоо юу? Хүний биед ямар ашиг тус вэ?

Peak.mn
06 сарын 09, 2022

Ургамал судлаачдын үзэж буйгаар авокадо бол жимс. Гэсэн  ч авокадог хоол тэжээлийн зориулалтаар, хүнсний ногоо хэлбэрээр ашигладаг. Учир нь тэжээллэг чанараараа хүнсний ногоотой төстэй гэнэ.

Авокадо нь жимс идэхийг хүсэх үед хамгийн түрүүнд бодогддоггүй ч гэсэн ботаникийн хувьд  жимс гэж үздэг. Жимс нь ихэвчлэн олон үртэй (усан үзэм, улаан лооль, банана, жүрж, нэрс, өргөст хэмх, хаш) байдаг бөгөөд хэзээ ч нүхгүй байдаг нь маш ер бусын юм. Авокадо нь дунд хэсэгтээ нэг том үртэй, "махлаг" жимсээр хүрээлэгдсэн байдаг бөгөөд энэ нь авокадог тоор жимстэй төстэй болгодог.         

Авокадо жимс гэж үздэг  нь  "махлаг" эндокарп (дотоод давхарга) ба мезокарп (дунд давхарга) байдагтай холбоотой. 

Авокадог ихэвчлэн салат болон амттай хоолонд хэрэглэдэг. Хоол хийхдээ шөл, сүмс, кассерол зэрэг жороор хэрэглэж болно. Авокадог мөн чихэрлэг хоол, тухайлбал смүүти, амттан зэрэгт ч хэрэглэж болдог ажээ. 

Авокадо нь шим тэжээлээр баялаг гэгддэг. Зүрхэнд сайнаар нөлөөлдөг ба ханаагүй өөх тос, витамин С, витамин В6, кали агуулдаг. Авокадо нь эслэг, амин дэм, эрдэс бодисоор дүүрэн хоол хүнс учраас тос гэх мэт цэвэршүүлсэн өөх тосноос илүү сайн сонголт болно.


Эх сурвалж: Yummy Mummy Kitchen  

Орчуулсан: Ж.Уянга

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.