Шөнийн цагт хурц гэрэлд гялбасан үед хүний нүд 2-4 секунд хугацаанд харах чадвар нь эрс буурдаг гэж үздэг. Энэ үед 80-120 км/ц хурдтай яваа тээврийн хэрэгслийн жолооч замын эвдрэл саад эргэлт, мал, хүн болон тээврийн хэрэгсэл зэргийг богино хугацаанд харж чадддаггүй ажээ. Үүнээс үүдэн зам тээврийн осол эндэгдэл болох томоохон шалтгаан болдог байна. Хэрэв гэрлийн гялбаанаас үүдэн осол гарвал тухайн агшинд холын гэрлээр гялбуулаад, зөрж өнгөрсөн тээврийн хэрэгслийн жолоочид хариуцлага шийтгэл хүлээлгэх боломжгүй бөгөөд эзэн холбогдогчгүй зам тээврийн осол аваар болоод өнгөрөх төдий ажээ. Уг асуудлыг шийдэхэд тус болох “HAS SYSTEM” тээврийн хэрэгслийн автомат гэрэл шилжүүлэгч төхөөрөмжийг монгол залуус зохион бүтээжээ. Тус төхөөрөмжийг Эрдэнэт хотод эхний ээлжинд 14 машинд суурилуулан 2 жил орчим туршаад байгаа бөгөөд туршилтанд хамрагдсан жолооч нар HAS SYSTEМ төхөөрөмжид ихээхэн ам сайтай байгаа аж.

Энэхүү төхөөрөмж нь өөдөөс ирж буй автомашин, тээврийн хэрэгслийн холын гэрлийг 220-300 метр, ойрын гэрлийг 120-180 метрийн зайнаас мэдрэх бөгөөд орчны гэрэлтүүлэг сайтай нөхцөлд холын гэрэлд шилжихгүй. Мөн мэдрэгч нь 42˚-ийн өргөн фронтод мэдрэхээс гадна автомашины их гэрлийг 5 м/с хугацаанд шилжүүлэх үйлдлийг гүйцэтгэдэг байна.

Төхөөрөмжийн ажиллах температур (-50 +105). Өөрөөр хэлбэл байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалд доголдолгүй ажиллана. HAS SYSTEМ нь гэрлийг нэг сая удаа шилжүүлсэний эцэст ажиллагаанаас гарах бөгөөд энэ нь хангалттай удаан ашиглалтын хугацаа аж.

 

HAS SYSTEM –г суурилуулах нь тухайн тээврийн хэрэгсэлд ямар ашиг тустай вэ?

-          Шөнийн цагт жолоочийн ачааллыг бууруулна.

-          Жолооч болон зорчигчдын аюулгүй байдлыг дэмжинэ.

-          Шөнийн цагт жолоочийн стресс ядаргааг бууруулна.

-          Автомашины гэрлийн системийг удирддаг релейний насжилтыг уртасгана

-          Автомашины гэрлийн системийг удирддаг механик switch-ны насжилтыг уртасгана

-          Шөнийн цагт өөдөөс ирж буй автомашины жолооч болон зорчигчдыг гялбуулахгүй

-          HAS SYSTEM нь насжилт өндөр тул олон дахин солих шаардлагагүй.

-          Жолооч таныг санамсаргүйгээр замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж торгуулах эрсдлээс сэргийлнэ.

 Төхөөрөмжийн ажиллах температур (-50 +105). Өөрөөр хэлбэл байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалд доголдолгүй ажиллана. HAS SYSTEМ нь гэрлийг нэг сая удаа шилжүүлсэний эцэст ажиллагаанаас гарах бөгөөд энэ нь хангалттай удаан ашиглалтын хугацаа аж.

Энэхүү автомат гэрэл шилжүүлэгчийн элемент, бүтээцүүдийг БНХАУ-аас оруулан ирж, дотооддоо чанарын стандарт хангахуйцаар угсарч, үйлдвэрлэн гаргах бүрэн боломжтой юм байна.