Баруун аймгуудын нутгаар19-нд нутгийн зүүн хэсгээр, 21-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. 

Төвийн аймгуудын нутгаар 21-нд нутгийн баруун хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 24-29 градус дулаан байна. 19-нөөс сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 21-26 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар  21-нд нутгийн зүүн хэсгээр, 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур 18-20м/с хүрч  ширүүснэ. 20, 21-нд бага зэрэг сэрүүн нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 20-25 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 26-31 градус дулаан байна .

Говийн аймгуудын нутгаар 20-нд нутгийн зүүн хэсгээр, 19-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур 16-18 м/с, хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.