Аяллын улирал эхэлсэнтэй холбогдуулан аян замд гарахаар зэхэж байгаа танд хэрэгтэй мэдээллийг бэлдлээ.

Том онгоцоор нисэхийг илүү найдвартай гэж боддог уу?

Бидний ихэнх нь том онгоцыг илүү аюулгүй тээвэр гэж боддог. Гэвч нисэх онгоцны мэргэжилтнүүд үүнтэй санал нийлдэггүй.

 

Нислэг тав тухтай, аюулгүй байх нь тухайн агаарын хөлгийн үйлчилгээ, төрөл, цаг агаарын байдал зэрэг олон зүйлсээс шалтгаална.  


Жуулчин гэж танигдах нь аюулгүй зүйл биш

Ихэнх аялагчид бичиг баримтаа гээхгүйн тулд зориулалтын жижиг цүнхэнд хийж, зарим нь хүзүүндээ зүүдэг.  Мөн газрын зургаа өмдний арын халаасандаа шургуулчихдаг, энэ нь танд амар санагддаг байх. Гэхдээ эдгээр нь таныг жуулчин гэдгийг шууд л илчилдэг гэдгийг та мэдэх үү. Энэ нь хулгайч, дээрэмчдэд боломж олгож байгаа хэрэг юм.

  

Жуулчин ихтэй газруудаар аялах нь аюулгүй гэсэн үг биш

Жуулчид хүмүүс ихээр очдоггүй газруудад очихоос жийрхдэг. Мэдээж аюулгүй байдалдаа санаа зовж байгаа хэрэг. Харин Парис, Барселона шиг жуулчдын цуваа тасардаггүй, алдартай газруудыг амар тайван гэж боддог нь эндүүрэл юм. Харин хүн ихээр цугладаг учраас эд зүйлээ хулгайд алдах өндөр магадлалтай. Бас гэмт хэрэг, хулгай дээрэм ч гардаг гэдгийг бүү мартаарай.


Зээлийн картын оронд бэлэн мөнгөтэй явах нь эрсдэл дагуулдаг

Сүүлийн үед жуулчид зээлийн карт болон биеийн байцаалтаа хулгайд алдах нь ихэссэн. Иймээс зарим хүн бэлэн мөнгө авч явахыг илүүд үздэг. Гэтэл эсрэгээрээ бэлэн мөнгөтэй явах нь бүр ч их эрсдэлтэй. Зөвхөн мөнгөө хулгайд алдаад зогсохгүй, дээрэмдүүлэх аюултай. Тиймээс кредит карт нь хамгийн аюул багатай төлбөр тооцооны хэрэгсэл юм.

Хэл нэвтрэлцэхгүй байх нь аюултай гэсэн үг биш

Жуулчид аялсан улсынхаа хүмүүстэй хэл нэвтрэлцэхгүй явахаас айдаг. Үнэндээ Ази, Өмнөд Америкийн улс орнуудад англиар ярьдаг нь тийм ч олон биш. Харин Америк, Австрали, Канад, Англи гэх орнууд голдуу анлиар ярьдаг ч Индонези, Колумб, Филлипин, Чили улсуудаас гэмт хэргийн түвшин харьцангуй их байжээ.