Азербайжан улсын Экспорт, хөрөнгө оруулалтыг дэмжих сангийн захирлын үүрэг гүйцэтгэгч Юсиф Абдуллаев Баку хотод хийсэн мэдэгдэлдээ тун удахгүй Монгол улс руу дарс экспортлох болсон талаараа мэдэгджээ.

Өнгөрсөн аравдугаар сард манай улсад Монгол Улс, Бүгд Найрамдах Азербайжан Улсын бизнес форум болсон бөгөөд энэ үеэр Монгол Улсад дарс экспортлох сонирхлоо илэрхийлж, хамтран ажиллах гэрээ хэлцэл хийсэн байна. Тус улс дарс үйлдвэрлэлээр алдартай бөгөөд Европын орнуудтай өрсөлдөхүйц хэмжээний вино, дарсны бүтээгдэхүүнтэй.

Дарс нийлүүлэх төлөвлөгөө энэ жилийн сүүл, ирэх оны эхээр эхлэх бололтой.