Азийн Буддистуудын энх тайвны 11 дэх бага хурлыг Гандантэгчэнлин хийд, ШУА, МУИС, ШУТИС хамтран энэ сарын 22-23-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

"Зэвсэг барин тэмцсэн хүмүүс цэцэг барин золгох болтугай" уриатай  энх тайвны бага хурлын үеэр “XXI зууны буддын өв соёл,үнэт зүйл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна. Эрдэм шинжилгээний бага хуралд таван улсын 30 гаруй эрдэмтэн, судлаач илтгэл хэлэлцүүлнэ хэмээн зохион байгуулагчид оролцох ажээ.

Энэ удаа Азийн буддистуудын Энх тайвны бага хурлын хүрээнд зохион байгуулагдах учраас Азийн буддистуудын ирээдүйн чиглэл, зорилгыг тодорхойлох илтгэлүүд түлхүү тавигдаж гэнэ.

Улс бүрийн буддын шашны нэрт зүтгэлтнүүд ордог уг хуралд энэ удаа Далай лам Данзанжамц оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Учир нь түүний бие лагшин тааруу байгаа учраас ойрын үеийн бүх уулзалтаа цуцлаад байгаа юм.