Нэгэн залуу азын жигнэмэг дотроос гарч ирсэн тоогоор АНУ-ын Нью Жерси мужид сугалаа бөглөж, нэг сая ам.долларын хонжвор хожжээ.

Пенсильваниа муж улсын Лон Понд гэх газрын оршин суугч Ронни Мартин ажлаа хийхээр өдөр бүр Нью Жерси муж улсыг зорьдог ажээ.

Тэрбээр хэдэн жилийн турш нэгэн ижил тооны цуглуулгаар сугалаа бөглөж ирсэн байна. Гэвч тэрбээр нэгэн өдөр азын жигнэмэг дотроос гарч ирсэн тоогоор сугалаа бөглөсөн нь түүнийг нэг сая ам.доллар хожиход хүргэжээ.

Ронни Мартин болон түүний эхнэр энэхүү мөнгөөр орон сууцны зээл болон бусад өрөө дарж, үлдсэнийг нь хадгаламжиндаа хийхээр төлөвлөсөн байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг