Б.Жавхлан: “Оюутолгой” ХХК 649.4 тэрбум төгрөгийн торгууль, алдангийг бүрэн барагдууллаа

Б.Баясгалан
03 сарын 05, 2021

“Оюутолгой” ХХК Монгол Улсын татварын албанаас ногдуулсан торгууль, алдангийг бүрэн төлжээ.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2016-2018 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан.

- “Оюутолгой” ХХК-аас 2021 оны 2 сарын 25-ны өдөр эхний 229.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг төрийн сангийн дансанд байршуулсан бол,

- 2021 оны 3  сарын 04-ний өдөр буюу өнөөдөр үлдэгдэл 419.2 тэрбум төгрөгийн шилжүүлсэн байна.

Ингэснээр  Монголын Татварын Ерөнхий Газраас тус компанид 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 228 сая ам.доллар буюу 648.9 тэрбум төгрөгийн татварын акт тавьсныг барагдуулж дууслаа.

Татварын ерөнхий газраас 2020 онд ногдуулсан актуудын үндэслэлээс заримыг нь дурдвал:

- Менежментийн төлбөрт суутгалын татвар ногдуулаагүй 164.7 тэрбум төгрөг,

- Туркойз Хилл Ресурс компанид төлсөн зээлийн хүүд суутгалын татвар бүрэн ногдуулаагүй зөрчилд 179.4 тэрбум төгрөг,

- АМНАТ тооцохдоо Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг дагаж мөрдөөгүй зөрчилд 46.7 тэрбум төгрөг зэргийг тооцож, ногдуулсан" хэмээн мэдээллээ

Холбоотой сэдвүүд

оюутолгой татвар торгууль

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.