Турк Улсын Измир хотноо өнгөрсөн сарын 25 наас 10 дугаар сарын 01-нийг хүртэлх өдрүүдэд болсон Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнээс Онцгой байдлын албаны баг тамирчд Монгол Улсын анхны хүрэл медалийг хүртсэн.  Түүхэн амжилт гаргасан тус багийнхныг өчигдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан, баяр хүргэж, шагнаж урамшууллаа.