Л.Баяржаргал
09 сарын 02, 2017
Иргэдийн санаачилан хэрэгжүүлсэн Онцгой байдлын албанд туслах хандивын аянд өчигдрийн (2017.09.01) байдлаар 98 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 62 нэр төрлийн бүтээгдэхүүн /хүнсний бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж/, 828 байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнээс 800 орчим сая төгрөгийн мөнгөн хандив цугларсан байна. Харин өнөөдөр “Хурд” хамтлагийнхан Онцгой байдлын албанд туслахаар санаачилсан “Бид эх орондоо хайртай” рок, попынхны нэгдсэн тоглолт 18:00 цагаас Төв цэнгэлдэхэд болох бөгөөд тасалбарын үнэ 10 мянган төгрөг юм байна.
онцгой байдлын алба хандив хурд хамтлаг хандивын тоглолт "бид эх орондоо хайртай
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.