Б.Баясгалан
12 сарын 22, 2022
Холбоо, навигаци, ажиглалтын албаны инженер Балгансүрэн овогтой Мөнхбаяр нь Иргэний Нисэхийн Ерөнхий газрын Холбоо, навигаци, ажиглалтын албанд 1999 оноос хойш тасралтгүй 23 жил ажилласан манай чадварлаг инженерүүдийн нэг юм.
Тэрбээр анх 2015 оны 6 дугаар сард улаан хоолой болон ходоодны судасны варикозын хүндрэлийн улмаас дотуур цус алдаж, элэгний хатуурал гэж оношлогдсон. Түүнээс хойш 2015-2019 оны хооронд БНХАУ-ын Бээжин хотын элэгний өвчин судлалын АШУИС-ийн дэргэдэх Юан эмнэлэгт элэгний хатуурлыг багасгах, үрэвсэл дарах эмийн эмчилгээ тасралтгүй хийлгэсээр ирсэн ч харамсалтай нь 2022 оны 10 дугаар сард элэгний хавдар гэж оношлогдоод байна.
Одоо элэг шилжүүлэн суулгах мэс заслыг БНЭУ-ын Фортис эмнэлэгт яаралтай хийлгэх шаардлагатай байгаа бөгөөд элэг шилжүүлэн суулгах мэс засалд нийт 170 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа юм.
Тиймээс та бүхнийг Б.Мөнхбаярт эрүүл саруул болох сэтгэлийн дэм хайрлаж, хайрт хань, гурван хөөрхөн үртэйгээ хамтдаа аз жаргалтай амьдрах, мэргэжил нэгт нөхөдтэйгөө мөр зэрэгцэн ажиллах сайхан боломжийг бэлэглэн, хандивын аянд нэгдэхийг уриалж байна.
Б.Мөнхбаяр нь Монгол Улсын агаарын зайд радарын удирдлагыг гүйцэтгэх боломжийг олгосон анхны систем болох Нислэгийн хөдөлгөөний удирдлагын Aircon2100 автоматжуулалтын системийн үйлдвэрийн туршилт, шалгалт, талбар дээрх угсралт шалгалт, тохиргооны ажлыг удирдан зохион байгуулж байсан.
Мөн хоёрдогч радиолокаторын байгууламжууд, автомат хамааралтай ажиглалтын систем (ADS-B)-ийг технологи үйл ажиллагаанд хүлээж авах ажлыг удирдан зохион байгуулсан Иргэний нисэхийн салбарын үнэ цэнэтэй ажилтан билээ.
Хандивын данс: Худалдаа хөгжлийн банк 451021267 Мөнхбаяр
Өглөг багадахгүй. Боломжоороо гар сунгасан та бүхний үйлс үргэлжид дэлгэрэх болтугай.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.