Багас насны хүүхэд хүчирхийлсэн этгээдэд 20 жилийн ял оноов

Х.Оргил
05 сарын 16, 2019

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Р.Х нь 2016 оны 2 дугаар сараас 2018 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 13 настай дагавар охиноо хүчиндсэн гэмт хэрэг гарсан.

Уг хэрэгт  прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 6-ны өдөр хянан хэлэлцэж шийдвэрээ гаргасан байна.

Р.Х-г хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 20 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөн Архангай аймгийн харьяат, урьд нь хүчиндэх гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан Д овогтой Д нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хүүхдэд хүч хэрэглэжээ.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч  Д-д 15 жилийн хугацаагаар хаалттай хорих байгууллагад хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эцэг, эх, асран хамгаалагчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас шалтгаалж бага насны хүүхэд бие махбодь, сэтгэл санаагаараа насан туршдаа гэмт хэргийн хохирогч болж байна. Иймээс эцэг, эх, асран хамгаалагч нарт насанд хүрээгүй хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг прокурорын байгууллагаас анхааруулж байна.

Холбоотой сэдвүүд

хүчирхийлэл ял

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.