Сарын цалингаа нэмүүлэхийг хүссэн эмч багш болон төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг өгөх сураг дуулдах болсон билээ. Нийт 192000 төрийн албан хаагчдад нэг удаа 300000 төгрөг олгоно гэсэн саналыг Засгийн газраас Их хуралд оруулах санал боловсруулаад байгаа юм. Урьдчилсан тооцоогоор үүнд 55,4 тэрбум төгрөг зарцуулах ажээ. Харин  багш нарт  энэхүү шийдэл багш нарт таалагдсангүй. Багш нарын цалинг нэмүүлэх түр хорооны ахлагч Мөнхтуяа нийгмийн сүлжээнд “Бид нарыг 300-хан мянган төгрөөг хуурах гэж байгаа бол эндүүрэл. Ажил хаях үйл ажиллагаандаа бэлэн байгаарай.”  хэмээн нийтэлжээ.  Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Энэ бол төрийн албан хаагчдад нэг удаа олгох нөхөн олговор болохоос халамж ч бас биш” хэмээн Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ярьсан байна.