Багшийн хөгжлийн ордонд гал гарчээ

Х.Оргил
04 сарын 20, 2019

Багшийн хөгжлийн ордонд гал гарсан гэх дуудлага өнөөдөр /2019.04.20/ Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын мөрөөр галыг унтраахаар нийслэлийн гал унтраах албаны ажилтнууд ажиллаж байна.

Гал юунаас болж гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй. Гэхдээ цахилгаанаас үүссэн байх магадлалтай гэсэн таамаг байгаа аж.

Азаар дотор нь байсан хүмүүсийг гаргаж чадсан.  Галын улмаас угаартсан хүмүүст эмнэлэгийн тусламж үзүүлжээ.


Холбоотой сэдвүүд

гал түймэр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.