УЦУОШГ-аас үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 10, 11, 12-нд Ховд, Увс, Завхан, Дархан-Уул, Төв, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн нутагт гарч амжилттай явуулжээ.

Увс, Завхан, Архангай, Өвөрхангай, Улаанбаатар хот орчмын нутаг дэвсгэрт хуурайшилтын зэрэг эрс буурсан, Хөвсгөл, Булган аймгуудын зарим газруудаар бага зэрэг буурсан.

Түймрийн IY зэрэглэл буюу түймрийн нэн аюултай зэрэгт Хөвсгөл аймгийн Мөрөн, Рэнчинлхүмбэ, Хатгал, Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Цагааннуур, Баруунхараа, Дархан-Уул аймаг, Төв аймгийн Баянчандмань, Хэнтий аймгийн Өндөрхаан, Баян-Овоо, Биндэр, Дорнод аймгийн Халхгол, Чойбалсан, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг,

Түймрийн III зэрэглэл буюу түймрийн аюултай зэрэгт Төв аймгийн Угтаал, Жаргалант, Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг хамрагдаж байна.

Цаг агаарын төлөв өнөө маргаашдаа баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар,17-нд нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна.