Байнгын хороо маргааш Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо маргааш 12.00 цагт хуралдаж, Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох тухай саналыг хэлэлцэхээр төлөвлөжээ. УИХ-ын нэгдсэн чуулганы хувьд энэ асуудлыг ирэх даваа гаригт хэлэлцэх юм. Тодруулж хэлбэл намрын чуулганы нээлт ирэх даваа гаригт буюу аравдугаар сарын 2-нд болно. Чуулганы хэлэлцэх эхний асуудал гүйцэтгэх засаглалын тэргүүний томилгоо байх нь.


Холбоотой сэдвүүд

байнгын хороо ерөнхий сайд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.