Тайланд улсын нийслэл Бангкок хотод 400 гаруй сургуулийн үйл ажиллагааг долоо хоногийн хугацаатай хаажээ. Хүний эрүүл мэндэд хортой агаараас болгоомжлон ийм шийдвэр гаргасан байна.

Холбогдох албанынхан ирэх даваа гарагт ч мөн хортой утаа үргэлжлэнэ гэж мэдэгджээ. Уг мэдэгдэлтэй холбогдуулан тус улсын Ерөнхий сайд Прают Чан-оча 437 сургуулийн үйл ажиллагааг зогсоохыг үүрэгдсэн байна. Нийгмийн эрүүл мэндийн яам хүмүүсийг гадуур ажил хэрэг, дасгал хөдөлгөөнөөс зайлхийж, илүү дотор байрлалуудыг сонгохыг сануулжээ. 

Явган болон унаатай зорчигч нар агаар мандалд тархсан тоосонцороос хамгаалахын тулд маск зүүж байна. Эдгээр хортой утаа нь хэт их машины хөдөлгөөн, мөн тогтмол агаараас үүдэн үүссэн утаа аж.

Цагдаагийн генерал Асавин Кванмуан болон Банкок Хотын захирагч “Агаарын бохирдлын хориотой бүс”-ийг зарлан, холбогдох албанынхан хуулийн дагуу агаарын бохирдлыг хэмжин, аюул заналыг зайлуулах үүрэг өгчээ.

Мөн агаарын бохирдлыг багасгах хуулийн дагуу дизель түлшний утаа, гадаа шатаах, барилгын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоон, тус хуулийг зөрчсөн этгээдэд 3 хүртэлх сар хорих ял оноохоор болсон байна.

Ирэх долоо хоногт Сар шинийн баяр тэмдэглэж буй иргэд утаа, салют буудуулахгүй, агаар бохирдуулахгүй байхад хүчин чармайлт гаргахыг хүсчээ. Бангкок орчмын агаар нь чанарын хувьд 41 бүс газраар аюулгүйн түвшин PM 2.5-ыг хол давсан үзүүлэлттэй байна гэж Агаарын бохирдлын хяналтын алба мэдэгджээ.

PM 2.5нь агаарын чанарын индексийн үндсэн хэмжүүрийн нэг бөгөөд агаарт агуулагдаж буй шингэн дусал болон хатуу тоосонцор болох тоос, хөө тортог, утааны нэгдэл юм.

Агаарын бохирдлыг бууруулахын тулд төрөөс арга хэмжээ авахаас гадна албан газар, хувь хүмүүсийг хийж буй үйлдэлдээ анхаарлаа хандуулахыг хүсчээ.

Эх сурвалж: https://www.dailymail.co.u