Энэ сарын 29 өдөр УДЭТ-т нэрт найруулагч Б.Баатар агсны гэгээн дурсгалд зориулсан "Урлагт үнэн амьдар" хүндэтгэлийн тоглолт болох гэж байна.

Тоглолтод Улсын драмын театрын тайзнаа түүний тавьсан жүжгүүдээс тоглохоор театрын нийт уран бүтээлчид сургуулилт хийж байгаа ажээ. Энэ удаа эрхэм найруулагчийн тайзнаа бүтээсэн Мигуэль Сервантесын "Кихот ноён" Н.В. Гоголийн "Амьгүй албат" А.П.Чеховын "Цахлай" Эдит Пиаф, Л.Н.Толстойн "Адууны түүх" сонгодог жүжгүүд болон Б.Лхагвасүрэнгийн "Атга нөж" Д.Урианхайн "Харанхуйд юу ч харагдахгүй" С.Жаргалсайханы "Тэмүүжин" Д.Мэндсайханы "Ээж ээ" Б.Шүүдэрцэцэгийн "Ану хатан" Ч.Ганхуягийн "Эхнэрээ зээлээч" жүжгүүд тоглогдох юм.

Энэ өдөр залуу найруулагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдсан "Баатар найруулагч сан" нээлтээ хийж, Монголын театрын музейд түүний хүрэл баримлыг байршуулах гэнэ. 

Б.Баатар нь 1959 онд Улаанбаатар хотод төрсөн, Киев хотын Театр урлагийн дээд сургуулийг Найруулагч мэргэжлээр төгссөн билээ.

2001 оноос өнөөдрийг хүртэл тус театрт найруулагчаар ажиллажээ.

Тэрбээр 

  • 1985 он Э.Оюун  “Гарваа” 1985 он
  • 2000 он Ч.Ойдов  “Далан худалч”
  • 2001 он  А.П.Чехов “Цахлай”
  • 2002 он С.Жаргалсайхан  “Тэмүүжин”
  • 2005 он В.Н.Гоголь-Н.Пүрэвдагва  “Амьгүй албат”
  • 2005 он Д.Мэндсайхан “Ээжээ”
  • 2006 он Б.Лхагвасүрэн “Атга нөж”
  • 2007 он Д.Мэндсайхан “Мануухай”
  • 2011 он Б.Шүүдэрцэцэг “Домогт Ану хатан”
  • 2012 он М.Сервантес “Кихот ноён” 
  • 2017 онд Л.Н.Толстой "Адууны түүх" зэрэг жүжгүүдийг тус театрт найруулан тавьсан.