Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас шатахуун түгээх станцуудад хийсэн шалгалтынхаа талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр шалгалтаар хэд хэдэн ШТС-ын шатахуунаас  ус, савнаас нь лаг илэрсэн талаар мэдээлэв

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ:

"Хэд хэдэн түгээх станцын АИ-92 автобензин, дизель түлшний актан байх ёстой хэмжээнээс бага, стандарт хангаагүй байсныг тогтоосон. Мөн зарим колонкийн шатахууны хадгалах сав нь устай, бохирдол их байгаа нь эхний шинжилгээгээр батлагдсан.

Шатахуунд ямар нэгэн механик бодис байх ёсгүй. Монгол Улсын хилээр орж ирэхдээ чанарын шаардлага хангахгүй байна уу эсвэл ШТС-д ирсэн хойноо бохирдсон эсэх нь тодорхойгүй байна.

Тээвэрлэх зөвшөөрөлгүйгээр 3 тонн шатахууныг ачиж товчоодод нийлүүлж буй зөрчил илэрсэн. Саяхан шатахуун ачиж явсан тэрэг осолдож аймшигтайт осол гарсан. Хэрвээ Улаанбаатар хотод энэ аюул учирвал яах вэ, замын түгжээнд ийм асуудал гарвал хэчнээн хүний амь нас хохирох вэ. 

Мөн дизель түлшийг 1500 төгрөгөөр зарж буй явдал гарсан. Жижиг цэгүүдээр 1500 төгрөгөөр зарж болоод байгаа юм бол яагаад зах зээлд ШТС-д 2090 төгрөгөөр худалдаалж байна вэ, үүнийг юм хольж дамлан зарж байна гэж хардахаас өөр аргагүй” гэв.