Алдар цуутай хүмүүсийн амьдралын түүх нь үнэндээ нууцлагаар дүүрэн. Христийн шашны номлогч Есүс 13-29 насандаа Ойрхи Дорнодод байсан ч тэр талаар түүх тэмдэглээгүй үлдсэн нь бий. Алдагдсан он жилүүд хэмээгдсэн энэ цаг хугацааг нэгэн эрдэмтэн 1887 онд судласан ч тэр нь нууцлаг хэвээр өдийг хүрчээ.

Тэгвэл энэ талаарх баримтыг өгүүлсэн "Jesus was a Buddhist Monk BBC Documentary"  баримтат кино гарсан байна.

Уг кинонд 19 дүгээр зууны сүүлчээр Оросын эмч Николас Нотович Энэтхэг, Төвд, Афганистанаар аялж яваа талаар гардаг.  Тэрбээр 1887 онд хөлөө нь хугалж, Энэтхэгийн хамгийн өндөр цэг болох Лех хотод Төвдийн бурханы шашны сүмд саатжээ.

Энэ үеэр лам хуврагууд нь Төвд хэлээр бичигдсэн "Гэгээн Иссагийн амьдрал" нэртэй том судрыг түүнд танилцуулсан бөгөөд Есүс нь бүх цаг үеийн далай лам нараас ч алдартай хутагт байсан талаарх баримтыг үзүүлдэг аж.

Уг номонд Израйлын ядуу гэр бүлд нэгдүгээр зууны үед мэндэлсэн Иса гэдэг хүүгийн түүхийг өгүүлдэг аж. Үүнийг судлаач Николас Нотович орчуулжээ.Нийт 224 шад шүлгээс тэрээр 200-г нь орчуулсан байдаг.

Түүний Кашмирт байсан цаг хугацаа буюу буддын шашинд төгс боловсорсон он жилүүд нь "Алдагдсан жилүүд"-тэй давхцдаг гээд үүнийг батлах сонирхолтой түүхүүдийг энэхүү кинонд багтаасан байна.

Баримтат кино: