Б.Баясгалан
03 сарын 15, 2021
Улаанбаатар хотод коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан өнөөдрөөс гамшгаас хамгаалах түвшинг ахиулж, УЛБАР ШАР руу шилжүүллээ. Үүнтэй уялдуулж, Нийслэлийн Засаг дарга, НОК-ын дарга Д.Сумъяабазар захирамж гаргаснаа танилцуулж мэдээлэл хийсэн.
Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж "Монгол Улс коронавирусийн дархлаажуулалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Хоёрдугаар сарын 23-наас вакцинжуулалт эхэлж, өнөөдрийн байдлаар 100 мянга гаруй хүнээ хамрууллаа.
Тавдугаар сарын 01-н гэхэд нийслэлийн нэг сая хүнээ дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Өнөөдөр 44 цэгт 97 баг тогтмол ажиллаж байна. АстраЗенека вакцины давтан тун найман 7 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 10-наас эхэлнэ. БНХАУ-ын Синофарм вакцины давтан тун 28 хоногийн дараагаас буюу дөрөвдүгээр сарын 7-ноос эхлэх юм.
Ирэх долоо хоногийн дундаас 50-64 насны иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, 18-25 насныхныгаа вакцинжуулалтад хамруулахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.