УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Б.Чойжилсүрэн "Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдалд нэг сайн мэдээ гарсныг албан ёсоор зарлаж байна. Өнгөрсөн шөнө Олон улсын хөрөнгийн зах зээл дээр Манай улсын Засгийн газар шинэ бонд гаргалаа. Тус бондын хэмжээ 800 сая ам.доллар бөгөөд жилийн 5.625 хувийн хүүтэй, 5.5 жилийн хугацаатай байна" гэдгийг мэдэгдлээ.

Хөрөнгө оруулагчдаас 660 орчим сая ам.доллар хүссэн ч Монгол улсын Засгийн газрын бондыг авахаар 5.8 сая ам долларыг санал болгожээ.