Х.Оргил
11 сарын 25, 2019
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Цагаан хад"-ын орчимд үүссэн нүүрс тээврийн урт дарааллын асуудлаар тодруулга өглөө.
Тэрбээр, "Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байх Гашуун сухайт боомтын наад тал Цагаан хад сууринд нүүрс тээврийн жолооч амь насаа алдсан хэрэг гарсан. Иймээс манай газрын дарга нар томилогдон ажиллаж байна. Өмнө нь Хятадын талаас өдөрт 1000 машин нүүрс татан авдаг байсан. Тэгвэл энэ тоо сүүлийн үед эрс буурсан. Хятадын талаас өгч буй мэдээллээр жилийн татан авалтын төлөвлөгөө дууссан юм билээ. Иймээс нэмж татан авахгүй гэсэн байр суурьтай байна. Иймээс жолооч нарын хүсэлтээр нэмж татан авалт хийх хүсэлтээ ГХЯ-аар дамжуулан илэрхийлсэн, удахгүй энэ талаар ярилцана. Энэ асуудал дээр манай талаас шалтгаалах зүйл байхгүй. Уг нь энэ жил өдөрт 1000-1100 машин гарч байсан юм. Сүүлийн үед 150-200 болсон. Зарим үед 500 машин татдаг ч өдөртөө тогтмол 1000 хүрч чадахгүй болохоор 15 мянган машин эргэлтэд орох ёстой.
Зам тээврийн хувьд зам харгуй засчихсан учраас ямар ч асуудал байхгүй.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.