Нүүрс тээврийн үйлчилгээ үзүүлдэг 170 орчим компани нүүрсний уртын тээврийн үнэ хөлсийг нэмэгдүүлэх, Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн жишигт хүргэхийг шаардаж, ажил хаялт зарлаж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлсэн билээ. Заасан хугацаанд холбогдох албан тушаалтнуудаас хариу ирээгүй аж.

Тиймээс Баянзам тээвэрчдийн холбоо, Тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөл, Тээвэрчдийн гэргий нарын холбоо нэгдэн Нүүрсний уртын тээврийн үнийг нэмэгдүүлэх, Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн  жишигт хүргэхийг анхааруулахаар өнөөдөр "Эсэргүүцлийн цуваа" жагсаалыг зохион байгууллаа.

Өнөөдөр өглөө 9 цагаас 13 цаг хүртэл үргэлжилсэн тус жагсаал нүүрс тээвэр эрхлэгчдийн дуу хоолой болсон 20 орчим нүүрс тээврийн компаниудын  жолооч нар хүнд даацын машиныхаа дуут дохиогоо дуугарган "Эсэргүүцлийн цуваа"-нд нэгджээ.

Жолооч нарын тал нь хил талдаа буюу Цагаан хад талдаа нөгөө хэсэг нь Таван толгойн уурхайн талбайн тойрогт "Тээврийн хөлс үнийг дур мэдэн буулгаж байгааг эсэргүүцэж байна, Монгол хүн баян зам дээр ядуу байна. Өөрчлөе, Монгол Улсын хууль журмыг сахиулья, Тээврийн хөлсийг 110 юан болгохыг шаардаж байна" гэсэн анонс өлгөн эсэргүүцлээ илэрхийлжээ. 

Уг жагсаал нь эрх мэдэлтнүүдэд өгч буй анхны сануулга гэдгийг жагсагчдын төлөөлөл хэллээ.

Тавантолгой –Гашуун сухайтын замд 230 км уртын тээвэрт 1 тонн / км -т 70 юань, х  25 км богинын тээврийн үнэ 1 тонн/км –т  160 юан болсон нь үндэсний тээвэрлэгч компаниудад хүндээр туссан бөгөөд ихэнх нь зогсолтод оржээ. Баттай эх сурвалжийн мэдээгээрр 600 орчим даацын машин сул зогсоод байгаа аж.

Бичлэг: