Нийслэлийн засаг даргын 2019 оны А/1118 дугаартай захирамжийн хүрээнд Тээврийн цагдаагийн алба хаагчид нийслэлийн 6 дүүрэгт 24 цагаар хяналт шалгалт зохион байгуулан ажиллаж байна

 

Өчигдөр буюу 2019.10.29-ний өдөр тус албаны алба хаагчид түүхий нүүрс тээвэрлэж явсан 5 зөрчлийг илрүүлэн шалгаж, тээврийн хэрэгслийг түр саатууллаа.  

Мөн ЧД-ийн 19 дүгээр хорооны иргэн С нь түүхий нүүрс хэрэглэж байсныг илрүүлсэн байна. Иймд иргэд та бүхнийг түүхий нүүрс хэрэглэж, тээвэрлэхгүй байхыг зөвлөж байна.