Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судлалын хүрээлэнгийн захирлаар Б.Энхбайгалийг томилжээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн охин бөгөөд ЕТГ-ын харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал, Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн гишүүн, Засгийн газрын харъяа Удирдлагын академийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга зэрэг албыг тус тус хашиж байсан.