Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал Батсүхийн Эрдэ­нэтуяа гэдэг монгол бүсгүйтэй дэр нэгтгээд 20-иод жилийн нүүр үзэж байна. Тэд Кунзан хэмээх хүүтэй аж.

Тэрбээр энэ өвөл хүүтэйгээ хамт эх орондоо өвөлжиж байгаа аж. Энэ тухайгаа тэрбээр,

"Хань бид хоёрыг салсан нийлсэн гэсэн элий балай нийтлэл яваад байгаа юм байна. Худал мэдээг хувилж тавиад байгаа манай сайтууд жаахан ёс жудагтай байж, эх сурвалжаа сайн нягталж байвал тустайсан даа. Хүү бид хоёр Монголдоо амрахаар ирээд хорио цээрийн байдлаас болоод одоог хүртэл буцаж чадахгүй байгаа. Эх орондоо тэр бүр ирээд байдаггүй миний хувьд бол нэг талаараа завшаантай л юм болж байна. Хавар гэхэд хил гааль эрх биш нээгдэх байлгүй дээ. Энэ дашрамд нэг сайхан мэдээг дуулгахад шинэ жилийн орой хүүхдийн төлөө маш сайхан арга хэмжээ зурагтаар гарна."

Б.Эрдэнэтуяа нөхөр Стивен Сигалийнхаа тухай "Би анх 2002 онд Стивенийг хараад ямар сайхан эр вэ гэж бодсон, түүнээс цаашгүй. Бүх зүйл ингэж эргэнэ гэж ёстой санаанд ч ороогүй. Гаднаас нь харахад Стивен хатуу, ширүүн мэт боловч гэртээ огт өөр хүн. Орон гэртээ түүний нүүр царайны хувирал, байдал ч тэс өөр. Тэр маань дотроо их зөөлөн, энхрий ялдам" хэмээн ярьсан байдаг.

Гаднаасаа дотроосоо ч гэрэлтсэн энэ бүсгүй бүжгийн урлагаа бүр мөсөн орхисон ч шүлэг бичих хоббигоо орхисонгүй. Фэйсбүүк хуудастаа нийтэлсэн түүний шүлгүүд уран яруу гэхээс илүү амьдралын үнэн, утга учрыг ойлгосон, залууст сургамжтай ухаалаг гэгээлэг үгсээр дүүрэн ажээ. Түүний шүлгүүдээс сонирхуулъя.


СУРТАЛЧИЛГАА