Холливудын жүжигчин Стивен Сигал гэргий Б.Эрдэнэтуяагийн хамт В.Путиний ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд уригджээ. Өчигдөр болсон ёслолд оролцох урилгыг түүнд Кремлиэс илгээсэн байна.

Б.Эрдэнэтуяа “Манай хөрш орны төрийн тэргүүн, миний нөхрийн дотнын найз, Владимир Путиний тангараг өрөх ёслолд уригдсандаа их баяртай байна” гэж бичсэн байна.