Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас “Нэг тархи-Нэгдсэн систем” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тэгвэл өнөөдөр тус төслийн дэд төсөл болох “Онлайн бизнес төв” төслийг холбогдох албаныханд танилцуулжээ.

Авлига, хүнд суртлыг бууруулах, замын түгжрэл, төвлөрлийг сааруулахад мэдээллийн технологийн шийдлийг ашиглах, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төрийн албан хаагчийн хариуцлагыг дээшлүүлэх, нийслэлтэй холбоотой тендер, худалдан авах үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох гэсэн үндсэн таван зорилтын хүрээнд “Нэг тархи-Нэгдсэн систем” төсөл нь хэрэгжиж буй.

Тэгвэл “Онлайн бизнес төв” дэд төсөл нь нийслэлийн худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг ил тод, нээлттэй болгох, авлига, хүнд суртлыг бууруулах, бизнесийн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх систем юм.

Энэ талаар НМТГ-ын дарга О.Чинзориг ийнхүү ярив.