Саруулын Ариунжаргал
03 сарын 19, 2021
Амьдралын энергиэ алдаж буйг бид ядарч, туйлдсанаар мэдэрдэг. Ямар ч хүч тэнхэлгүй, юу ч хийхийг хүсэхгүй байх үед амьдралын энерги алдагдсаар байдаг.
Бид маш их ажиллаж, бүтэн нойроо авч чадахгүй, стресстэж, өвдөхдөө өөрийн энергийг алддаг. Ихэнх тохиолдолд энергийг алдагдуулж байдаг бусад эх сурвалж, шалтгааныг огт мэддэггүй. Учир нь тэдгээр эх сурвалжууд бидний дотор байдаг. Сэтгэх, хариу үйлдэл үзүүлэх, дадал, харилцаа гээд эдгээр зүйлсэд нуугдаж байдаг.
Бид хаана амьдралын энергийг алдаж байдаг вэ?
- Түгшүүр
- Бүх зүйлийг урьдчилан харах хүсэл. (Одоо цагт амьдрах ёстой байтал)
- Бүх зүйлийг хяналтанд байлгахыг хүсэх
- Ямар нэгэн зүйл болчихвий гэх айдас
- Бүх зүйлийг толгойдоо нэг зэрэг хадгалахыг хичээх
- Одоо цагт хийж буй зүйлээ анхаарахгүй байх. (Хүүхэдтэйгээ тоглож байж өөр зүйл хийх юмсан гэж бодох)
- Хийх ёстой зүйлээ хүчээр хийх
- Өөрийгөө шүүмжлэх
- Хийж дуусгаагүй, хойш тавьсан зүйлс
- Хийж амжаагүй, хийгээгүй зүйлсэд харамсах
- Өөрийгөө хуурах үед
- Бүх зүйлийг төгс хийхийг хүсэх
- Бусдын өмнөөс хариуцлага хүлээж, ямар нэгэн шийдвэр гаргах
- Аливаа зүйлээс айх
Дотоод амьдралын бүхий л зүйлс ачааллыг үүсгэдэг. Ачааллыг даван туулахын тулд сэтгэлийн энерги алдагдаж эхэлдэг. Үүний оронд бид энэхүү энергийг өөрөөр, өөрийн амьдралдаа зарцуулж, зориулах боломжтой. Тиймээс амьдралын энерги алдагдаж байвал өөрийн үзэл бодол, аливаа зүйлд хандах хандлагаа өөрчлөөрэй.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.