МОСКВА/Independent/. Америкийн алдарт дуучин Билли Айлишийн “Bad Guy” дуу “Billboard Hot 100” жагсаалтыг 19 долоо хоног тэргүүлсэн Old Town Road” дуунаас хойш анх удаа жагсаалтыг тэргүүлжээ.  


Хорин настай рэпер Lil Nas X-н “Old Town Road” дуу жагсаалтыг тэргүүлсэн хугацаагаараа өмнөх дээд амжилтуудыг эвдсэн юм. Үүнээс өмнө дуучин Мэрайя Кэригийн “One Sweet Day” дуу болон Луис Фонси, Дэдди Янки нарын “Despacito” дуу Billboard Hot 100” жагсаалтад 16 долоо хоног дараалан нэгд бичигдэж байсан аж.



Өнгөрсөн 4 дүгээр сарын 13-нд жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн “Old Town Road” дуу нь “Billboard Hot 100”-н түүхэн дээд амжилтыг тогтоосон юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг