БНХАУ-ын эрх баригчдаас нэлээд шүүмжлэл хүртээд буй цахим валют хамгийн оргил үедээ 5.103.91 доллар хүрч байжээ. Энэ үе бол 2017 оны есдүгээр сарын 4-н буюу Bitcoin-ы оргил үе юм. Энэхүү түүхэн амжилтын дараа Ethereum, Bitcoin Cash-ийн нээлттэй хувьцааны үнэ цэнэ 176 тэрбум доллар хүрч нэмэгдсэн тухай хэвлэл мэдээллүүд уралдан дамжуулж байв. 

Гэвч яг тэр өдөр цахим валютыг Хятадын хуульд харшилсан зүйл хэмээн тус улсын Хятадын Ардын банк болон Засгийн газрын хэд хэдэн агентлаг мэдэгдсэн. Үүнээс гадна цахим валют буюу ICO-гоор дамжуулж хөрөнгө босгосон Хятадын компаниудыг хөрөнгө оруулагчдадаа нөхөн олговор өгөхийг зарлигдсан билээ. Мэдэгдэл дөнгөж хийсний дараа Bitcoin, Ether тэргүүтэй цахим мөнгөний ханш хэсэг зуур унаж байв. 

Bitcoin гэхэд л оргил үеэсээ 12 хувиар бууж, 4485 доллар болсон юм. Гэхдээ энэ оны эхэн үед нэг ширхэг биткойн 1000 доллар ч хүрдэггүй байсан гэхээр гайхмаар. Тэр үед цахим валютыг хөгжүүлэгчид болон уурхайчид нэгэн төлөвлөгөө гаргажээ. Энэ нь серверээр нэг минутад шилжүүлэх мөнгөн дүнг ихэсгэх байсан юм. 

Инженерүүдийн төлөвлөгөө амжилттай болж, Bitcoin Cash гарч, өдгөө хүртэл үнэ цэнэ нь өссөөр буй. Цахим валют, хөгжүүлэгчдийн төлөвлөгөө үргэлж хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байсан нь одоогийн үнэ цэнэ, эрэлтэд нь нөлөө үзүүлж буй. 

Bitcoin уналттай яваа ч одоогийн хүнд үеэ давчихвал ханш нь өснө гэж үзэхэдийн засагч олон байна.

Лондон дахь хуулийн Sheridans фирмийн криптовалют хариуцсан мэргэжилтэн Эйтан Янкелевиц “Иймэрхүү уналт өмнө нь гарч л байсан. Тодорхой үнэ цэнд хүрсэн үед нь хүмүүсвалютаас гарах гэснээс үүдсэн уналт. Гэвч ердийн хөрөнгө оруулагчид их хэмжээний үнэт цаасны багцных нь өчүүхэн хэсэг криптовалют байхыг зүгээр гэж үзэж байгаа. Түүнчлэн зарим компани биткойныг хялбарчилснаар худалдан авагчид үүнийг хэрхэн ажилладгийг, хэрхэн аюулгүй байлгахыг ойлгох шаардлагагүйгээр авч байна” хэмээв.

Энэ бүхнээс үзэхэд цахим валютыг ирээдүйгүй гэж хэлэхэд тун хэцүү гэж BBC-д бичжээ.